Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam.
Та үйлчилгээнд бүртгүүлэн ашиглаж эхлэснээр дараах нөхцөлүүдийг зөвшөөрсөнд тооцно.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Цахим гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчид ухаалаг гар утас, таблет, компьютер дээр “SkyGO” үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөн цахим гэрээ байгуулсан тохиолдолд гэрээгээ хянах, төлбөрийн шилжүүлэг хийхэд цахимаар нэвтрэх боломжтой. Цахим гэрээнд үндэслэн гэрээний хугацаа сунгах, шинэчлэх, төлбөрийн гүйлгээ хийх боломжтой.
1.3 Үйлчилгээний төлбөрийг цахим гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцож төлнө.
ХОЁР. ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ:
2.1 SkyGO үйлчилгээний шинэ хэрэглэгч www.SkyGO.mn веб хуудасаар бүртгүүлснээр шинэ хэрэглэгч болно.
ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТООЦОО:
3.1 SkyGO хэрэглэгч нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний зарчмаар www.SkyGO.mn вэб хуудсаар дамжуулан бүх төрлийн онлайн банк, Lendmn, QR code ашиглан төлбөрөө төлнө. Мөн өөрт тохирох хүссэн багцаа сонгон төлөх боломжтой.
3.2 Та багцаа хүссэн үедээ ахиулах болон бууруулах боломжтой ба тухайн өөрчлөлт бүрт төлбөрөө урьдчилж төлнө.
3.3 SkyGO хэрэглэгч нь видео сангаас хүссэн контентоо тухайн контентын үнээр түрээслэн үзэх боломжтой.
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА
4.1 SKYGO хэрэглэгч нь үндсэн болон нэмэлт багцын үйлчилгээг авсан өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд ашиглах эрхтэй.
4.2 Үндсэн үйлчилгээний эрх дууссан тохиолдолд багц автоматаар буурч Free багцад шилжинэ.
ТАВ.ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
5.1 Хэрэглэгч интернэтэд холбогдсон төхөөрөмж дээр SkyGO үйлчилгээг ашиглана.
5.2 SkyGO үйлчилгээг ашиглах интернэтийн хурд 1mbps-ээс дээш байх шаардлагатай.
5.3 Үйлчилгээ идэвхижүүлэх код болон нэвтрэх нэр, нууц үг авсан байна.
5.4 Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг www.SkyGO.mn вэб сайтад хандан бүх төрлийн онлайн банк, Lendmn, QR code ашиглан төлсөн байх шаардлагатай.
5.5 Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн дагуу үйлчилгээг ашиглана.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ:
6.1 Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт техникийн нөхцөл, түүнчлэн хууль тогтоомж, энэ гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгуйн шаардлагыг хангасан үйлчилгээгээр хангуулах эрхтэй.
6.2 Хэрэглэгч нь үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
6.3 Үйлчилгээ үзүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
6.4 Хувийн мэдээллийг үнэн зев өгөх үүрэгтэй.
6.5 Үйлчилгээг ашиглах нууц үгийг бусадтай хуваалцахгүй байх, нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
6.6 Хэрэглэгч нь үйлчилгээг зүй бусаар (контентыг зүй бусаар хуулбарлан олшруулах, тараан түгээх, худалдаалан ашиглах зэргээр) ашиглахгүй байх үүрэгтэй.
ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ:
7.1 Үйлчилгээний сувгийн жагсаалт болон контентыг шинэчлэх, өөрчлөх эрхтэй
7.2 Хэрэглэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
7.3 Хууль,тогтоомж энэ гэрээнд заасан бусад эрхийг эдэлнэ.
7.4 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах нөхцөлд хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох эрхтэй. Үүнд:
7.4.1 Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ эөрчсөн бол,
7.4.2 Хэрэглэгч хувийн мэдээллийг худал мэдүүлсэн бол,
7.4.3 Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан бол,
7.5 Үйлчлэгч нь чанар стандартын өндөр түвшинд үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.
7.6 Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй.
7.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
НАЙМ.БУСАД ЗҮЙЛ:
9.1 Гэрээгээр зохицуулаагуй бусад харилцааг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
9.2 Энэхүү гэрээ нь хэрэглэгч дээрх нөхцөлүүдийг зөвшөөрч “зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас эхлэн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
9.3 Давагдашгүй хүчин зүйлийн болоод урьдчилан тооцоолох боломжгүй байдлын улмаас SkyGO үйлчилгээ нь тодорхойгүй хугацаагаар тасалдаж болзошгүй боловч, SkyGO нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгийн эхэнд тавьж, алдааг засварлахын төлөө ажиллах болно. SkyGO үйлчилгээ нь таны дансанд учрах гадны нөлөөтэй хохирол, гажуудал, вирус, хөндлөнгийн оролцоо, мөн хакер дайралтаас хамгаална гэсэн баталгааг өгөхгүй ба үүнтэй холбоотой аливаа асуудалд SkyGO хариуцлага хүлээхгүй болно.
Та өөрт байгаа ухаалаг төхөөрөмж утас, компьютер, таблетаараа хэзээ ч, хаанаас ч интернэт ашиглан дотоод, гадаадын шилдэг кино контент үзэх, мөн дотоод гадаадын телевизийн сувгуудыг шууд болон 72 цагаар нөхөж ухрааж үзэх боломжтой үйлчилгээ юм. Та ухаалаг гар утасны SkyGO аппликэйшн болон www.skygo.mn веб сайтаар хандан үзэх боломжтой.
Та SkyGO үйлчилгээг ашиглахдаа Go Basic, Go Plus гэсэн үндсэн багцуудаас сонгох боломжтой. Бүртгүүлэх төхөөрөмжийн тоо ХЯЗГААРГҮЙ, та өөрт байгаа бүх ухаалаг төхөөрөмж утас, компьютер, таблетаараа нэвтрээд кино контентын ертөнцөөр тааваараа аялаарай.
Go Basic багцаас та Монгол, Холливуд, Хүүхдийн, Цуврал хит кинонуудыг үзэх боломжтой. Мөн төлбөртэй буюу одтой нэг контент үнэгүй үзэх эрхтэй. Хүлээн авах сувагт Монгол сувгуудаас гадна SPS-ийн бүх сувгууд багтана. Бүртгүүлэх төхөөрөмжийн тоо ХЯЗГААРГҮЙ, нэг дор 4 төхөөрөмжөөс зэрэг контент тоглуулах боломжтой. Багцын үнэ 6900₮/30хоног
Go Plus багцаас та хамгийн их кино контент үзэх боломжтой. Go Plus багцад од тэмдэглэгээтэй контентоос хоёрыг төлбөргүй үзэх эрх дагалдахаас гадна, та бусад бүх кино контент, сувгуудыг хязгааргүй үзэх болно. Бүртгүүлэх төхөөрөмжийн тоо ХЯЗГААРГҮЙ, нэг дор 6 төхөөрөмжөөс зэрэг контент тоглуулах боломжтой. Багцын үнэ 9900₮/30хоног
Та www.skygo.mn веб сайтад хандан Free багцыг сонгож бүртгүүлснээр суваг болон Дархлаа+, Movie English цэсээс төлбөргүй контентуудыг үзэх боломжтой. Дараа нь та хүссэн контентоо түрээслэн үзэх, Go Basic болон Go Plus багцуудаас сонголтоо хийж болно.
Та www.skygo.mn вебсайтад бүртгүүлэн шинэ хэрэглэгч болно. Бүх операторын хэрэглэгч дугаараараа бүртгүүлэх боломжтой.
Од тэмдэглэгээ нь таны багцад хамаарахгүй дангаар нь түрээслэн үзэх киног илэрхийлнэ. Эдгээр кинонуудыг түрээслээд үзэх хугацаа 72 цаг байна.
Хэл, хадмал солихдоо гарч буй контентын баруун доод буланд байрлах хэсэгт дарж сонголтууд цэсэд орно. Эндээс та өөрийн хүссэнээр аудио болон хадмалаа тохируулах боломжтой.
Та андройд үйлдлийн системтэй гар утас, таблетаар PlayStore-с, iOS үйлдлийн системтэй гар утас, таблетаар AppStore-с “SkyGO” гэсэн хайлт хайн гарч ирэх аппликэйшнийг татан суулгана.
Зэрэг үзэх төхөөрөмжийн тоо хэтэрсэн тохиолдолд таны хамгийн эхэнд нэвтэрсэн төхөөрөмжийн мэдээлэл гарч, салгах сонголт гарч ирнэ. Салгах сонголт хийснээр одоогийн төхөөрөмжөөр тоглуулах боломжтой болно.
1,5mbps-с дээш хурд бүхий интернетэд холбогдсон байх, Андройд үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж Андройд 4.0-с дээш үйлдлийн системтэй байх. iOS үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж iOS 5.0-с дээш үйлдлийн системтэй байх.